"Эрдэнэт үйлдвэр"-ийн хаягдал элсээр барилгын материал үйлдвэрлэнэ

"Эрдэнэт үйлдвэр"-ийн хаягдал элсээр барилгын материал үйлдвэрлэнэ


“Эрдэнэт үйлдвэр”-ийн зэс, молибдений хүдрээс гарч буй хаягдал элсээр галд шатдаггүй, өндөр шинж чанартай барилгын материал үйлдвэрлэх судалгааны ажил эхэлсэн байна. Тус судалгааг Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан 80 сая төгрөгөөр, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам 1.45 сая юаниар тус тус санхүүжүүлэхээр болжээ.
Энэхүү судалгааг Технологийн сургууль, БНХАУ-ын “BGRIMM” групптэй хамтран хоёр жилийн хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. Хаягдал элсээр барилгын материал үйлдвэрлэх судалгааг амжилттай хийснээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хаягдлын аж ахуйд хуримтлагдсан элсээр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, зах зээлд нийлүүлэх боломж бүрдэх аж. Хамтын ажиллагааны хүрээнд шинжилгээ, судалгааны лабораторийн тоног төхөөрөмжөөр хангах, “BGRIMM” группийн лабораторид туршилт хийх ажлууд багтжээ.

Leave a Comment