Иргэд зургаан сая төгрөгийн буцаан олголт авна

Иргэд зургаан сая төгрөгийн буцаан олголт авна


Татварын буцаан олголтын зургаан сая төгрөгийг 2020 онд орон сууц худалдсан авсан, гэрчилгээ нь гарсан, байшин барьсан иргэд авна. Иргэд татварын буцаан олголт авахын тулд ирэх оны хоёрдугаар сарын 15-ны дотор материалаа бүрдүүлэх ёстой. Ингэхдээ дөрвөн төрлийн лавлагааг Хур системээс шууд гаргах юм. Үүнд оюутны сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлт ч мөн хамаатай. Харин 300 саяас 1,5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой ААН-үүд орлогоо тайлагнаад, татвараа 10 хувиар нь төлсний дараа төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авах зарчмаар хөнгөлөлт эдэлнэ. 300 саяас доош төгрөгийн орлоготой татвар төлөгч шууд нэг хувийн татвар төлөх юм байна.
Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын байцаагч Н.Жаргалцэцэг мэдээлэхдээ “Арилжааны банкаар дамжуулан зээлээр орон сууц анх удаа худалдан авсан л бол найм, 18 хувийн хүүтэй гэж харгалзахгүйгээр орон сууцны хөнгөлөлт эдэлж, зургаан сая төгрөгийн буцаан олголт авч болно.
2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Татварын багц хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс орон сууцны гэрчилгээ нь гарсан тохиолдолд буцаан олголтын зургаан сая төгрөг авах боломж нь бүрдэнэ. Харин 2019 онд орон сууцных нь гэрчилгээ гарсан бол орон сууцны хөнгөлөлтийн зургаан сая төгрөгийн буцаан олголтыг авах боломжгүй гэж ирэх оноос хэрэгжих хуульд журамласан. Өөрөөр хэлбэл, 2020 онд 2019 оны буцаан олголтоо авч байгаа болохоор хуучнаараа 3 сая төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ гэж ойлгох хэрэгтэй” гэжээ.

Leave a Comment