МАН­-ын “хөгшчүүд” ашигтай хувилбараа сонголоо


  • Сонгуулийн 50:26 мажоритартогтолцоо нийтэд танигдсан улстөрчдөд давуу тал болно.
  • Олон жил сонгогдсон тойргийнх нь иргэдийн итгэл нь хөрсөн архаг улстөрчийн парламентийн босгыг давах заль эсвэл "одоо та нар болно, бидний ээлж" гэж тэрслэх залуучуудаа дарах боломж юм.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж батлахдаа сонгуулийн тогтолцоог хуулиар тогтооно гэж тусгасан. Энэ дагуу Сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барихад бэлэн болжээ. Сонгуулийн хуулийг өөрчлөх туршлага Монголын парламентад бий.
Ихэвчлэн сонгуулийн жил гарахын өмнөхөн гэнэт өргөн барьж, баталдаг жишигтэй. Харамсалтай нь, тэр бүр улс орон, ард түмэнд тустайг нь бус, аль болох өөрсдөө сонгогдох магадлалтайг нь хуульчилсаар ирсэн.
Тэгвэл энэ удаагийн өөрчлөлтөөр сонгуулийг холимог мажоритар тогтолцоо буюу 50:26 гэсэн хувилбараар явуулах саналыг МАН-ын Удирдах зөвлөлийн 93 гишүүний олонх дэмжсэн байна.

Leave a Comment